2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр болж байна. Энэ хичээлийн жил бүх түвшний 2458 боловсролын сургалтын байгууллагад 1 сая 283 мянга 986 суралцагч суралцана. Харин нэгдүгээр ангид 78,597 хүүхэд элсэж байна. Тэдний 41 мянга орчим нь Улаанбаатар хотод суралцах аж.









