
Серби улсын хойд хэсэгт, Унгарын хил орчимд орших Канижа бүсэд Оросын хийн хоолойн ойролцоо тэсрэх бодис бүхий хоёр үүргэвч илэрчээ. Энэ талаар Сербийн ерөнхийлөгч Александр Вучич мэдэгдлээ.
Түүний хэлснээр үүргэвчнүүдэд детонатор бүхий том хэмжээний тэсрэх бодис байсан бөгөөд хоолойноос хэдхэн зуун метрийн зайд байрлуулсан байжээ. Энэ нь олон хүний амь насанд аюул учруулж, дэд бүтцэд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй байсан гэсэн үг юм.
Уг хэрэгтэй холбоотойгоор Унгарын Ерөнхий сайд Виктор Орбанд мэдээлэл өгч, тэрээр яаралтай батлан хамгаалахын зөвлөлийн хурал зарлажээ.
Хэрэг явдлын дараа Унгарын зарим албан тушаалтнууд Украиныг буруутгасан байр суурь илэрхийлсэн бол Украины тал үүнийг эрс няцааж, “Оросын зохион байгуулсан хуурамч ажиллагаа байж болзошгүй” гэж мэдэгдсэн.
Одоогоор хэргийн гарал үүсэл, зорилгыг тогтоох мөрдөн шалгалт үргэлжилж байна.