
Талбайн теннисийy чансаа өндөр тэмцээний нэг болох “Wuhan Open” БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотод болж байна. WTA1000 ангилалд багтдаг тус тэмцээний ганцаарчилсан тоглолтын шөвгийн наймд АНУ-ын теннисчин Анн Ли шалгарлаа. Тэрээр хоёрдугаар тойрогт дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Беларусын В.Азаренкаг хожиж дуулиан тарьсан юм. Анна Лигийн шөвгийн наймын өрсөлдөгч нь олимпын хүрэл медальт, “Их дуулга”-ын зургаан түрүүт Польшийн алдарт теннисчин Ига Швёнтек юм. Тэдний тоглолт өнөөдөр болно. “Wuhan Open” тэмцээний шөвгийн наймд Украйны Свитолина, ОХУ-ын Диана Шнайдер нарын алдартнууд үлджээ. Тус тэмцээний аваргын төлөөх тоглолт ням гарагт болно.