
Францын нэрт зураачдын бүтээлүүд болох Пьер-Аугусте Ренуар, Пол Сезанн болон Хенри Матиссийн уран зургууд Итали улсын Парма хотын ойролцоох нэгэн музейд гарсан дээрмийн үеэр хулгайлагдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.
Гуравдугаар сарын 22-ны өдөр дөрвөн масктай этгээдүүд Magnani Rocca Foundation-ийн харшид нэвтэрч,
Magnani Rocca Foundation нь 1984 онд хөгжмийн зохиолч, урлаг цуглуулагч Луижи Маньяни нас барсны дараа түүний гэрт байгуулагдсан урлагийн байгууллага юм.
Италийн хэвлэл мэдээллийн мэдээлснээр дээрэмчид ердөө 3 минутын дотор орж гарсан байна. Музейн дохиоллын систем ажилласнаар цааш олон бүтээл хулгайлах боломжгүй болсон учир гэмт хэрэгтнүүд зугтжээ.
Сүүлийн жилүүдэд уран бүтээлийн хулгайн томоохон хэрэгүүд нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь 2025 оны 10-р сард Парисын Луврын Музейд болсон үнэт эдлэлийн дээрэмтэй ижил төрлийн хэрэг болж байна.
Дээрэмчид Парма орчмын хөдөө нутагт байрлах Villa dei Capolavori-ийн гол хаалгыг эвдэн орж, барилгын нэгдүгээр давхрын “French Room”-оос уран зургуудыг авчээ.
Музейн удирдлагууд уг бүлэглэл “сайн зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй” байсан бөгөөд хэрвээ дохиолол дуугараагүй бол илүү олон бүтээл хулгайлах зорилготой байсан гэж мэдэгдсэн байна.
Орон нутгийн TGR телевизийн мэдээлснээр гэмт этгээдүүд хашааг даван зугтжээ. Хулгайлагдсан бүтээлүүдийн нийт үнэ ойролцоогоор 9 сая еврогоор үнэлэгдэж байгаа бөгөөд зөвхөн Ренуарын бүтээл гэхэд дангаараа 6 сая орчим еврогийн үнэтэй аж.
Ренуарын “Les Poissons” нь 1917 онд бүтээгдсэн тосон зураг, Сезанны бүтээл 1890 орчимд хийгдсэн бөгөөд ховор усан будгийн арга ашигласан жимсний натюрморт, Матиссийн бүтээл нь наранд хэвтэж буй болон хийл барьсан хоёр хүнийг дүрсэлсэн бүтээл 1922 оных аж.
Ренуарын “Les Poissons” бүтээлОдоогоор уг хэргийг Италийн Карабинери болон Болоньягийн Соёлын өвийг хамгаалах тусгай анги шалгаж байна. Хулгайн тухай мэдээг зөвхөн ням гарагт олон нийтэд ил болгосон байна.