
Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн плэй-оффт өрсөлдөх багууд бүрэн тодорсон. Өнөөдрөөс эхлэн плэй-оффын тоглолтууд Aic Steppe arena-д зохион байгуулагдахаар болжээ. Өнөөдөр нийт дөрвөн тоглолт явагдана.
Эмэгтэй багуудаас “Хилчин" -“Минтонетт Говь” болон “Хөвсгөл 7 од" - "Хобби Эйс” гэсэн тоглрлтууд болно. Харин эрэгтэй багуудаас “Төв Миг” - "Дархан Могулс" багууд эхний тоглолтыг хийнэ. Өнөөдрийн сүүлийн тоглолт “Алтайн барс Хилчин”- “Мегастарс” багуудын хооронд болохоор хуваарь гарчээ.