
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Ахмад настнуудад зориулсан хуулийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх, шаардлагатай хуулийн төслүүдийг боловсруулахаар УИХ-ын даргын захирамжаар энэ онд байгуулсан ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Манай ажлын хэсэг зургаан сарын гаруйн хугацаанд ажиллаж байна.
Манай улсад 444 мянга гаруй ахмад настан амьдарч байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.9, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77.1 хувь байгаа. Нийт ахмадуудын 68 хувь нь эмэгтэйчүүд байна.
Ахмадуудын 101 мянга нь хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн статистик мэдээлэл бий. Авч байгаа тэтгэвэр нь амьжиргаанд нь хүрэхгүй байгаа учраас ажил хийж байна. Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулж тэтгэвэрт гарсан ахмад настан нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байж болох зохицуулалт оруулсан. Үүнтэй холбоотойгоор ахмадуудын хөдөлмөр эрхлэлт 10 орчим хувиар нэмэгдсэн байна.
Ахмадуудын олонх нь 700 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Амьжиргааны баталгаажих түвшингээс 200-хан мянган төгрөгөөр л илүү гэсэн үг.
Нийт ахмадуудын 67 хувь нь тэтгэврийн зээлтэй байна" гэв.