Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр хоёр настай хүүхэд алга болж, улмаар эрэн хайх ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байгаа ч үр дүнд хүрээгүй байна.
Тэгвэл сураггүй алга болсон хүүгийн ар гэрийнхэн "эрлийн ажиллагааг зогсоох хүсэлт" гаргажээ. Тухайлбал, холын албан хаагчид болон иргэдийг буцаах хүсэлт тавьж, албаны болон ар гэрийн хүмүүсийг буцаажээ.
Гэхдээ аймгийн онцгой байдлын алба хаагчид, Тариалан сумын ЗДТГ болон ар гэр, сайн дурын иргэд эрлийг үргэлжлүүлж байна.