
Япон улсын Нагоя хотод болж буй Азийн зуны спортын парa наадмын хоёр дахь өдөр пара жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна. Манай пара жүдочдоос эмэгтэйчүүдийн J1-70 кг-ын жинд Л.Туруунаа мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө барилдахаар шалгарлаа. Тэрээр Индонез, БНХАУ-ын жүдочдыг дараалан ялж шигшээ барилдаанд барилдах эрхийг авав. Л.Туруунаагийн дараагийн өрсөлдөгч нь Японы жүдоч Нишимура Ацүми юм.
Мөн эрэгтэйчүүдийн J1-81 кг жинд Г.Чулуунсүх, J2-81 кг-ын жинд барилдаж буй Э.Даваадагва нар дагах барилдаан хийхээр болжээ. Өнөөдрийн медалийн төлөөх барилдаан 14:00 цагаас болно.
Монголын пара жүдочдоос өчигдөр эмэгтэйчүүдийн J1-52 кг-ын жинд ОУХМ Т.Сувд-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн юм. Өнөөдөр Л.Туруунаа мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна.