
УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман энэ сарын 09-11-нд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нгагийн хамт хүрэлцэн ирээд байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.