
Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгт эхэллээ. Энэ жилийн тивийн тэмцээнд 28 орны 172 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас Б.Хонгорзул /69кг/, Г.Чинболор /+86кг/, И.Амарсанаа /79кг/, У.Мөнхбаяр /95кг/ нарын тамирчид өрсөлдөнө. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын медальтнууд тодорлоо. Хойд Солонгос, Малайз, Вьетнам, Тайвань, Энэтхэг, Филиппиний тамирчид эхний жинд медальт байранд шалгарлаа.
Тэмцээн энэ сарын 17-д өндөрлөнө.