
Ардчилсан намын сайтад иргэдийн нууц, хувийн мэдээлэл ил тод байна гэх асуудлаар АН-ын дарга асан Л.Гантөмөр мэдээлэл өглөө.
Тэрээр "Хуулийн зөрчил гарахгүй байх. Тухайн компанийн л хариуцлагын асуудал. Хэнд мэдээллийг харуулах вэ гэдгийг хөгжүүлэлт хийж байгаа компани шийдэх ёстой. Программын алдаа гаргалаа гээд АН-ыг буруутгаж болохгүй. АН цахим бүртгэл хийж байгаа нь маш сайн. Бүх хүн цахим орчинд амьдарч байна. Тиймээс цахим технологийг бүх түвшиндээ нэвтрүүлэх хэрэгтэй. Гол нь аюулгүй байдал. Үүн дээрээ анхаарах хэрэгтэй. Намын гишүүдийн бүртгэл ил байх нь зөв гэж би боддог. Төрийн албыг улс төрийн намаас хол байлгахын тулд намыг гишүүдийн бүртгэл ил байх хэрэгтэй. Гэрийн хаягийг хаах гэх мэт тодорхой мэдээллийг хаагаад, нэрс манай мэдээллийн сайт дээр байх ёстой" гэв.