
Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд УИХ-ын дарга нэр дэвшүүлэн парламентаар хэлэлцүүлж, зургаан жилийн хугацаагаар томилдог. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны ерөнхийлөгчид "Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогтыг нэр дэвшүүлсэн. Тэрээр энэхүү саналаа намынхаа Удирдах зөвлөлд танилцуулж дэмжүүлээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахаар болжээ. Сонсголыг ирэх арванхоёрдугаар сарын 16-ны 10:00 цагт зохион байгуулахаар болжээ.