
Шинэ Зеланд улс өнөөдөр (2026.02.06) үндэсний баримт бичигт гарын үсэг зурсан өдрийг тэмдэглэх үеэр Ерөнхий сайд Кристофер Лаксон тус улс улам хөгжиж, уугуул Маори иргэдээ дэмжин, нэгдмэл байдлаа хадгалах ёстой гэж мэдэгдэв.
Вайтанги гэрээний талбайд, Умард арлын Бэй оф Айлендс-т мянга мянган хүн цугларч, улс даяар оршин суудаг овог аймгуудыг төлөөлсөн Маори уламжлалт завинууд болох Вака хөвүүлэн үдшийн ёслол хийжээ. Дараа нь завинаас буун уламжлалт Маори бүжиг болох хакaг хийцгээв.
Вайтанги өдөр үндэсний баярын өдөр бөгөөд 1840 онд Их Британийн титэм болон 500 гаруй Маори удирдагчийн гарын үсэг зурсан Вайтанги гэрээний ойн өдрөөр тохиодог. Энэ гэрээ нь хоёр тал хэрхэн засаглал хийхийг тодорхойлж, өнөөдрийг хүртэл Шинэ Зеландын хууль болон бодлогын чиг баримжаа болж байгаа юм.
Энэ жилийн сонгуульд нөлөө үзүүлэхүйц улс төрийн ач холбогдолтой болсон бөгөөд 2023 оны сүүлээр сонгогдсон консерватив засгийн газар зарим уугуул иргэдэд хандсан бодлогуудыг цуцалж, Маори иргэдийн амьдралыг сайжруулах зорилготой байгууллагуудыг татан буулгаснаас үүдэн зарим Маори иргэдийн дунд маргаан үүсчээ. Маори нь Шинэ Зеландын 5.3 сая хүн амын ойролцоогоор 20%-ийг эзэлдэг.
Өнгөрсөн жил гэрээний зарчмуудыг дахин тайлбарлахыг зорьсон маргаантай хууль санаачилга эсэргүүцэлд өртөж, эрх баригч гурван намын хоёр нь дэмжээгүй учир батлагдаагүй.
Лаксон хэлэхдээ, хүмүүс гэрээний талаар өөр өөр үзэл бодолтой байж болно, гэхдээ эдгээр ялгааг зөв зохицуулах нь чухал гэжээ.
“Бид ялгаагаа хүч хэрэглэн шийддэггүй. Бид бие бие рүүгээ дайрдаггүй, харин харилцан яриа өрнүүлдэг. Бид ялгаагаа ярилцаад шийддэг” гэж Лаксон X платформ дээр бичсэн байна.
Ерөнхийлөгчийн орлогч Синди Киро хэлэхдээ, улс гэрээний зорилго болох харилцан хүч, ойлголтын зарчмыг үргэлж хангаж чадаагүй ч гэрээ нь өнөөдрийг хүртэл зарчимд суурилсан үйл ажиллагааны хүрээ болон тулгуур хэвээр байгаа гэжээ.
Маори иргэд нь Их Британийн колоничлолоос үүдэн ихэнх газар нутгаа алдсан бөгөөд эдийн засгийн хомсдол, хорих ялын түвшин өндөр, эрүүл мэндийн үзүүлэлт нь нийт хүн амынхаас муу байдаг.
Өмнөх жилүүдэд олон Маори иргэд Вайтанги өдрийг ашиглан иргэний болон нийгмийн эрхийн төлөө эсэргүүцэл үзүүлдэг байсан бөгөөд дараалсан засгийн газрууд тэдний тэгш бус байдлыг хангалттай шийдэж чадаагүй хэмээн буруутгадаг.