
Талбайн тенисний дэлхийн шилдэг шилдэг теннисчид оролцож буй “China Open” тэмцээний хагас шигшээд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорлоо.
Энэ жилийн Францын нээлттэй тэмцээний аварга, дэлхийн чансааны тавд бичигдэж буй ОХУ-ын Мирраа Андреева шалгарчээ. Тэрээр өнгөрсөн есдүгээр сард өндөрлөсөн Америкийн нээлттэй тэмцээний шөвгийн наймд үлдсэн юм.
19 настай залуу од Андреева Бээжинд амжилттай тоглож, хагас шигшээд Чехийн Никола Бартунковатай тоглохоор болжээ.
“China Open” тэмцээний шөвгийн наймд Азийн ганц төлөөлөл үлдсэн нь олимпын аварга Жэнь Чинвэнь юм. Тэрээр өнөөдөр Украйны Елиан Свитолинатай хагас шигшээд тоглох эрхийн төлөө тоглоно.
