
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Циньпинтэй уулзахдаа хоёр орны хоорондын визгүй зорчих дэглэмийг байнгын хэлбэрт шилжүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэв. БНХАУ-ын зүгээс үүнийг боломжтой бөгөөд ашигтай гэж үзвэл талууд хэрэгжүүлж эхлэхэд бэлэн байгаа аж.
Визийн хөнгөлөлттэй нөхцөл хэрэгжиж эхэлснээс хойш энэ оны эхний хагаст хоёр орны хоорондох жуулчдын урсгал 43 хувиар өсжээ. ОХУ-ын жуулчид 2025 оны 9 дүгээр сарын 15-наас эхлэн Хятад улс руу 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болсон юм. Анх энэхүү түр журмыг 2026 оны 9 дүгээр сарын 14 хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч Хятадын тал иргэдийн зорчих хөдөлгөөнийг илүү хялбарчлах зорилгоор 2027 оны эцэс хүртэл сунгаад байгаа аж.