
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 3х3 дэлхийн цуврал тэмцээн Улаанбаатарын төв талбайд өнөөдөр эхэллээ. АНУ, Австрали, Япон, Өмнөд Солонгос, Испани зэрэг 10 гаруй орны баг оролцож буй "FIBA 3x3 Сүхбаатар" дэлхийн гран-при тэмцээний хэсгийн тоглолтууд эхэллээ. Хасагдах шат болон үндсэн шатнаас шалгарсан шилдэг 12 баг дөрвөн хэсэгт хуваагдсан. Монгол Улсаас энэ тэмцээнд "Улаанбаатар ММС Энержи", "Сансар МБанк" гэсэн хоёр баг тоглож байна. Хэсгийн эхний шатны тоглолтоос “АНУ Лос-Анжелес”, "Улаанбаатар ММС Энержи", Латвийн багууд эхний хожлоо авлаа. Маргааш хасагдах шатны тоглолтууд болж, аварга баг тодорно.
Дэлхийн цуврал тэмцээний хоёр дахь тэмцээн болох “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series" пүрэв гарагт эхэлнэ. Энэ тэмцээнд Монгол Улсаас “Улаанбаатар Амазонс” баг тоглох юм.