
Төв, Өвөрхангай, Дорнод аймгуудад О хэв шинжийн шүлхий бүртгэгдсэн талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлсэн. Ноцтой нь, шүлхийн О хэв шинжээс сэргийлэх вакцин хийлгэсэн мал өвчилсөн байна.
Бид энэ талаар Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийн хэлтсээс тодруулахад “Зүүнбаян-Улаан болон Хужирт сумдад гурван өрхийн 50 орчим үхэр өвчилсөн. Эдгээрээс нэг өрх нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан бол хоёр өрхийн мал отроор явж байсан тул вакцинд хамрагдаж амжаагүй. Харин Баянгол суманд хоёр өрхийн 10 орчим бог мал шүлхийгээр өвчилсөн” гэсэн мэдээлэл өглөө.
А.Цагааншүхэрт