
Засгийн газрын хуралдаанаас "Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталлаа. Эрчим хүчний сайд Б.Найдалаа " Эхний ээлжид үнэ тарифыг хөндөхгүй, үйлдвэрлэлийн болон дамжуулах өртгийг багадаа гурван хувиар бууруулахыг үүрэг болгосон. Цаашид засаглал, орон тоог оновчтой болгох судалгаа тооцоолол хийнэ. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэр гарлаа. Үүнд хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Сэлэнгийн 70 мВт чадалтай ДЦС-ыг цаг хугацаанд нь ашиглалт оруулах; БНХАУ-аас эрчим хүч экспортлоход шаардлагатай "Зэс Оюу"цахилгаан дамжуулах станцыг ажлыг шуурхайлах мөн таван аймагт цахилгаан станц барих төслийг нээлттэй сонгон шалгаруулалтаар яаралтай хэрэгжүүлэхийг үүрэг болгосон.
Түүнчлэн цахим шинэчлэлийг хэрэгжүүлж, дулааны тоолууртай болгох ажлыг гуравдугаар улирлаас хэрэгжүүлж эхэлнэ. Нийт орон сууцны 53 хувь нь тоолуур тавих боломжтой" гэв.