
Энэ оны хоёрдугаар сард төрсөн хүүхдийн тоо түүхэн дээд хурдаар өссөн талаарх БНСУ-ын Засгийн газрын мэдээлэл нийтлэгдлээ.
Statistics Korea-ийн мэдээлснээр өнгөрсөн хоёрдугаар сард нийт 22 898 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 13.6%-иар өссөн үзүүлэлт.
Энэ нь 2019 оноос хойшхи хамгийн өндөр хоёрдугаар сарын үзүүлэлт (25 710 төрөлт) бөгөөд 1981 оноос эхлэн бүртгэл хийж эхэлснээс хойш хоёрдугаар сарын хамгийн өндөр өсөлтийн хурд болсон гэж тус байгууллага мэдэгджээ.
Өмнөд Солонгосын төрөлтийн тоо 2024 оны 7-р сараас хойш өсөх хандлагатай байна.
Нэг эмэгтэй амьдралынхаа туршид дунджаар хэдэн хүүхэд төрүүлэхийг илэрхийлдэг нийт төрөлтийн коэффициент 0.1-ээр өсөж 0.93 болжээ.
Тус байгууллагын мэдээлснээр төрөлтийн өсөлтөд голлон 30 гаруй насны эмэгтэйчүүд нөлөөлсөн байна. Үүнд:
Харин 20 гаруй насныхны дунд өсөлт бага байсан бөгөөд 1.6-гаар нэмэгдэж 23.9 болжээ.
Хоёрдугаар сард гэрлэлтийн тоо 4.2%-иар буурч 18 557 болсон нь 22 сар дараалан өссөний дараах бууралт болж, сар шинийн урт амралтаас шалтгаалсан ажлын өдрийн тоо багассантай холбоотой гэж тайлбарлажээ.
Төрөлт нэмэгдсэн сайн мэдээнээс гадна салалтын тоо мөн өмнөх оноос 15.6%-иар буурч 6197 болсон нь мөн эерэг үзүүлэлт болж байна.
Үүний зэрэгцээ нас баралт 3.5%-иар буурч 29 172 болжээ. Гэхдээ байгалийн хүн амын өсөлт 6275 буюу бууралттай хэвээр байжээ.