
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өсжээ.
Инфляцын түвшин 2025 оны гуравдугаар сард 9.1 хувь байсан бол 2026 оны гуравдугаар сард 7.4 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 1.7 нэгж хувиар буурсан байна. Бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.6 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.3 нэгж хувиар тус тус өссөн нь инфляцад нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 7.4 хувиар өсөхөд,
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны гуравдугаар сард өмнөх сараас 1.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 2.6 хувь, тээврийн бүлгийн үнэ 2.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.