
Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийн дагуу Засгийн газрын гишүүдээ томилж, батламжиллаа. Энэ үеэр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ тэрээр Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана гэв. Мөн эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавихаа хэллээ. Түүнчлэн төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар хэмнэлтийн горимд бүрэн шилжинэ гэдгээ мэдэгдсэн.
Шинэ засгийн газрын анхны хуралдаан даваа гарагт болно.