
ОХУ-ын засгийн газар түлшний хангамжийн найдвартай байдлыг сайжруулахын тулд тохируулсан хүхрийн агууламжийн шаардлага бүхий бензин худалдаалахыг зөвшөөрөв.
Баримт бичигт заасны дагуу нэг килограмм тутамд 150 мг-аас ихгүй хүхрийн агууламжтай бензинийг 2026 оны 12-р сарын 31 хүртэл эргэлтэд оруулж болно.
Энэхүү шийдвэр нь ОХУ-д түлшний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд дотоодын моторт түлшний зах зээлийг тогтворжуулах урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэмээн Засгийн газрын албан мэдээлэлд дурджээ.
Тодорхой төрлийн түлшийг эргэлтэд оруулахыг ОХУ-ын Татварын хуулийн дагуу газрын тосны түүхий эдийг боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрүүд болон нефтийн агуулахуудад зөвшөөрнө. Харин Эрчим хүчний яаманд энэ төрлийн түлшний үйлдвэрлэл, түүний дотор үйлдвэрлэгчид, үйлдвэрлэлийн хэмжээ, технологийн талаар хяналт тавьж, улирал бүр Оросын засгийн газарт тайлагнах үүрэг өглөө. Мөн уг баримт бичигт "зөвхөн албан хэрэгцээнд" гэсэн заалт багтсан байна.
Өмнө нь ОХУ-ын засгийн газар 7-р сарын 1-нээс 9-р сарын 30 хүртэл биржийн арилжаагаар 5-р ангиллын бензиний заавал борлуулах стандартыг үйлдвэрлэлийн хэмжээний 15%-иас 10% болгон бууруулах шийдвэр гаргасан юм.