Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гарган гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах дипломатуудад Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд цол хүртээлээ. 

1. Ахмад дипломатч Ц.Батбуян,

2. Ахмад дипломатч Ч.Баттөмөр,

3. Ахмад дипломатч Э.Бямбажав, 

4. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин,

5. Монгол Улсаас Вьетнам улсад суугаа Элчин сайд Ж.Сэрээжав,

6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр.

Мөн Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин цолоор ахмад дипломат П.Гансүхийг шагналаа.