
2026 оны өнгөрсөн 3-р сард улсын хэмжээнд инфляц 7.4 хувьтай байсан бол 4-р сард огцом өсөлт үзүүлж хоёр оронтой тоо руу буюу 10.1 хувь болжээ.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нэг болох махны үнийн өсөлт, мөн шатахууны үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц өссөн хэмээн салбарынхан онцлов.
ҮСХ-оос зарласан иргэдийн дундаж цалин орлого 2.5 сая төгрөгтэй тэнцэж байна гэсний дагуу тооцож үзвэл сарын дотор улсын хэмжээнд инфляц 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Харин иргэд дунджаар 2.5 сая төгрөгийн цалинтай. Тиймээс иргэдийн худалдан авах чадвар 2.5 хувь буюу 62 мянга орчим төгрөгөөр буурсан гэх үзүүлэлттэй байна.
Монголбанкны инфляцын төсөөллийг одоогоор давж, цаашид зорилтот түвшинд хүрэхгүй бол Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг нэмж магадгүй юм. Хэрвээ бодлогын хүү нэмэгдвэл зээлийн хүү өсөх, иргэдийн гар дээр ирэх зээлийн хэмжээ ч мөн буурна.