
Боловсролын яамны мэдээлснээр, 2026-2027 оны хичээлийн шинэ жилд урьдчилсан төсөөллөөр бүх түвшний 2 457 боловсролын сургалтын байгууллагад 1 305 552 суралцагч хамрагдах төлөвтэй байна.
Үүнээс, сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 242 742 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 843 095 сурагч суралцахаар байна. Харин нэгдүгээр ангид 75 838 хүүхэд элсэн сурах төлөвтэй байна.