
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах барилдааны хуваарийг гаргалаа. Энэ сарын барилдаан ирэх баасан гарагт “Алтан цом”-ын долоодугаар тойргийн сүүлийн хагасын барилдаанаар эхэлнэ. Зургаан сар үргэлжилж буй уг барилдааны цомын эзэд дөрөвдүгээр сарын 19-д тодорно.
Мөн ирэх долоо хоногт Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд зориулсан, улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно.
-Дөрөвдүгээр сарын 3-ны Баасан гарагийн 17:30 цагт Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын барилдаан /долоодугаар тойргийн сүүлийн хагас/,
-Дөрөвдүгээр сарын 4-ний Бямба гарагийн 13:00 цагт Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
-Дөрөвдүгээр сарын 05-ны Ням гарагийн 13:00 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
- Дөрөвдүгээр сарын 11-ний Бямба гарагийн 14:30 цагт Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын барилдаан /хагас шигшээ барилдаан/,
- Дөрөвдүгээр сарын 12-ны Ням гарагийн 13:00 цагт Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд зориулсан, улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
- Дөрөвдүгээр сарын 17-ны Баасан гарагийн 11:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
- Дөрөвдүгээр сарын 18-ны Бямба гарагийн 14:30 цагт Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын барилдаан /гутгаар байрын төлөөх барилдаан/,
- Дөрөвдүгээр сарын 19-ний Ням гарагийн 14:30 цагт Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын барилдаан /тэргүүн байрын төлөөх барилдаан/,
- Дөрөвдүгээр сарын 24-ний Баасан гарагийн 13:00 цагт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдаан,
- Дөрөвдүгээр сарын 25-ны Бямба гарагийн 13:00 цагт Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
- Дөрөвдүгээр сарын 26-ны Ням гарагийн 11:00 цагт Аваргуудын нэрэмжит Улаанбаатар хотын МАН-ын хорооны 105 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан.