АНУ, Канад, Мексикт болох хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд 30 хоногийн хугацаа үлдлээ. ДАШТ-ий түүхэнд дэх мартагдашгүй үлдсэн ховор агшныг хүргэж байна.
Аргентиний Диэго Марадона Баруун Германыг финалын тоглолтод хожсоны дараа ДАШТ-ий цомыг өргөж байгаа мөч. 1986 он.
Английн багийн ахлагч Бобби Бразилын Пелетэй өмсгөлөө солилцож буй мөч. Хоёр баг 1970 оны ДАШТ-ий С хэсэгт учраа таарсан юм.
1994 оны ДАШТ-ий хэсгийн тоглолтод Колумбийн тоглогч Андрес Эскобар өөрийн хаалгандаа гоол оруулах үед АНУ-ын багийн тоглогчид ялалтаа тэмдэглэж байгаа нь. Эскобар гэртээ буцаж ирээд алагдсан нь энэ гоолын хариу байж магадгүй гэж үздэг.
1930 онд Уругвайд болсон анхны ДАШТ-ий финалын тоглолтын агшин.
Бразилын дасгалжуулагч Луиз Фелипэ Сколари Германтай тоглох үеэр Бернардад 7 гэсэн дохио өгч байгаа нь. Энэ тоглолт 7-1-ээр Германы багийн ялалтаар өндөрлөсөн юм. 2014 онд Бразилд болсон ДАШТ.
Английн шигшээ багийн Жефф Хурст баруун Германы хаалганд дөрвөн гоол хийж, хет-трик хийж байв. 1966 онд Англид болсон ДАШТ-ий финалын тоглолт.
2002 оны ДАШТ-д Францын Хенру Сенегалын багт хожигдсоны дараа талбайд ганцаараа байгаа агшин гэрэл зурагчны дуранд буужээ. Сенегалын шигшээ баг Францыг 1-0-оор хожиж ДАШТ-ий түүхэн ялалтыг авч байсан юм.
Уругвайн Луис Суарез Италийн Гиоргио Чиэллинийг хэсгийн тоглолтын үеэр хазаж дуулиан тарьж байв. 2014 оны ДАШТ-ий D хэсгийн тоглолт.
Хатан хаан II Элизабет Английн багийн ахлагч Боббу Мооред ДАШТ-ий цомыг гардуулж байгаа нь. 1966 онд Англид болсон ДАШТ.
Испанийн Андрес Иниэста Нидерландын хаалганд 116 минутанд хожлын гоолыг хийж байгаа нь. 2010 оны ДАШТ-ий финалын тоглолт.
Аргентиний Лионель Месси 2022 оны финалын тоглолтод Францыг ялсны дараа багийнхаа хамт ДАШТ-ий цомыг өргөж байгаа нь. Месси энэ тоглолтод хоёр гоол оруулж байв.
Бразилын Пеле 1970 оны финалын тоглолтод Италийн эсрэг эхний гоол оруулсны дараа. Энэ тоглолтыг дэлхий даяар анх удаа өнгөтөөр үзэж байжээ.
Италийн багийн ахлагч Дино Зофф баруун Германы багийг финалд ялсны дараа цом өргөж байна. Тэрээр 40 насандаа ДАШТ-ий цомыг өргөсөн нь хамгийн ахмад тоглогчоор нэрлэгдэж байв. 1982 онд Испанид болсон ДАШТ.
Германы баг Аргентинийг финалын тоглолт ялсны дараа баяраа тэмдэглэж байна. 2014 онд Бразилд болсон ДАШТ.