
Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башёг озэки Киришима Б.Лхагвасүрэн 4-0 гэсэн амжилттай тэргүүлж байна. Түүнтэй адил комүсүби Вакатакакагэ, маэгашира 13-с барилдаж буй Котоихо нарын бөхчүүд адил дөрвөн даваатай тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.
Нацү башёг 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн бэртлийн улмаас өнжсөн бол комүсүби Такаясү мөн өнөөдрөөс дэвжээнд гарахааргүй болжээ. Манай бөхчүүдээс Рога А.Амарсанаа 3 даваатай, Чиёошома Г.Мөнхсайхан, Оошёома П.Дэлгэрбаяр, Асахакүрюү Р.Жамъянтогтох нар 2 даваа, 2 унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна.