
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос анх удаа 15 хүртэлх насны эрэгтэй багуудын дэлхийн аварга шалгаруулах фестивалийг Азарбайжаны Баку хотод зохион байгуулж байна. “FIFA U-15 World Cup & Festival” тэмцээнд 189 орны баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсын өсвөрийн шигшээ баг хасагдах шатанд Антигуа ба Барбуда улсын багийг хожлоо. Одоо манай багийг Сейшелийн арлуудын баг хүлээж байна. Хэрвээ маргааш болох энэ тоглолтод хожвол 145-р байрын төлөө тоглоход дахин нэг алхам ойртоно.
Монгол болон Сейшелийн арлуудын багийн тоглолт аравдугаар сарын 30-нд болох хуваарь гарчээ.