
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.
Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Б.Шаравдорж улсын арслан Р.Пүрэвдагваар тав давж улсын начин цолны болзол хангалаа.
Архангай аймгийн "Бөхбилэгт" дэвжээний дасгалжуулагч, улсын арслан Р.Пүрэвдагва дэвжээнийхээ дөрөв давсан аймаг, цэргийн цолтой гурван бөхөөс түүнийг амлаж улсын начин цолны босго алхууллаа.