
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол" гэдэг газар ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт энэ сарын 15-ны өдрийн 19:45 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Улаан-Уул сумын мэргэжлийн ангийнхан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж есдүгээр сарын 22-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулсан билээ. Улмаар гурван бүлэгт хуваагдан түймрийн өртөнг ихтэй хэсгүүдийг унтрааж, цэвэрлэгээ хийн бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ.