Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замыг өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, өргөтгөхөөр болжээ.
Энэ хүрээнд тус хэсгийн замыг есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд шөнийн цагаар буюу 23:00-06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана. Өдрийн цагаар замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ хэмээн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.