
Сирийн экс удирдагч Башар аль-Асадын үеэл Васим аль-Асад тус улсын бараг 14 жил үргэлжилсэн дайны үеэр үйлдсэн гэмт хэрэгтээ буруутгагдан цаазаар авах ял сонслоо.
Дамаск хотын Дөрөвдүгээр эрүүгийн шүүх өнөөдөр (2026.08.18) шийдвэрээ гаргаж, Васим аль-Асадыг санаатай хүн амины хэрэг болон эрүүдэн шүүх зэрэг гэмт хэрэгт буруутай гэж үзжээ.
Энэ нь Сирийн дайны үеэр гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдсан Башар аль-Асадын дэглэмийн өмнөх албан тушаалтнуудтай холбоотой шүүхийн шийдвэрүүдийн хамгийн сүүлийнх нь болж байна.
Өнгөрсөн долоо хоногт мөн Дамаскийн шүүх Башар аль-Асад, түүний ах Махер аль-Асад болон үеэл Атеф Нажиб нарыг хүн амины хэрэг, эрүүдэн шүүх болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг зэрэгт буруутган цаазаар авах ял оноосон юм.