
Ливаны эрх баригчдын мэдээлснээр, Израилийн хүчнийхэн Ливаны хил орчимд нэг автомашиныг бөмбөгдөж 4 хүний аминд хүрчээ.
Ливаны Эрүүл мэндийн яамны мэдэгдснээр, Израилийн агаараас хийсэн цохилт өнөөдөр (2026.02.16) өглөө эрт болсон байна.
Ливаны Үндэсний Мэдээний Агентлагийн мэдээлснээр, амь үрэгдсэн хүмүүсийн нэг нь Сири улсын иргэн Калид Мохаммад ал-Ахмад байжээ. Израилийн цэргийнхэн агаараас хийсэн цохилтыг баталгаажуулж, X сүлжээнд нийтэлсэн мэдээлэлдээ уг халдлагыг Ливан дахь Палестины Исламын дайчид”-ын гишүүдийг онилсон гэж мэдэгджээ. Гэхдээ үүнийгээ баталгаажуулах ямар нэгэн нотолгоо үзүүлээгүй байна. Израилийн цэргийн мэдэгдснээр, энэхүү довтолгоо Ливаны Маждал Анжар нутгийн орчимд болсон байна. “Палестины Исламын дайчид”-аас хариу мэдэгдэл гараагүй байна.
Палестины Исламын дайчид” нь Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт бүлэг бөгөөд Хамастай хамтран Палестины улс байгуулахын төлөө Газад байлддаг. Мөн энэ бүлэг нь Ливаны зэвсэгт бүлэг Хэзболлахтай холбоотой бөгөөд 2023 онд Газад дайн эхэлсний дараа Палестины талд дэмжлэг үзүүлэн хойд Израиль руу халдлага хийж байжээ.
Израил болон Хезболлах 2024 оны арваннэгдүгээр сард түр зогсолт хийх тохиролцоонд хүрсэн ч, Израилийн цэргийнхэн АНУ-ын зуучилсан энхийн гэрээг зөрчин Ливанд ойролцоогоор өдөр тутам халдлагыг үйлдсээр байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын мэдээлснээр, Израилийн армийнхан мөргөлдөөнийг эцэслэх гэрээнд гарын үсэг зурснаас хойш нэг жилийн хугацаанд 10 000 гаруй агаарын болон газар дээрх цохилт хийсэн байна.
НҮБ-ын хүний эрхийн албанаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хийсэн мэдээллээр, түр зогсолт хэрэгжсэний дараах Израилийн довтолгоогоор 108 иргэн амь үрэгдсэнийг баталгаажуулсан бөгөөд тэдний дотор 21 эмэгтэй, 16 хүүхэд багтжээ. Мөн энэ хугацаанд 11 Ливаны иргэдийг Израилийн хүчнийхэн баривчилсан байна.
Ливан өнгөрсөн сард НҮБ-д Израилийн давтан хийсэн зөрчлүүдийн талаар гомдол гаргаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг Израилийг довтолгоог зогсоож, бүрэн татгалзахыг шаардаж байжээ.
Гомдолд дурдсанаар, зөвхөн 2025 оны сүүлчийн гурван сард Израиль Ливаны бүрэн эрхт байдлыг 2036 удаа зөрчсөн гэж тэмдэглэсэн байна.
Мөн Израиль Ливаны нутаг дэвсгэрийн таван хэсгийг эзлэн, хил орчмын сүйтгэгдсэн тосгодыг хааж, олон мянган дүрвэгсдийн гэртээ харих боломжийг хаажээ