
Өнгөрсөн долоо хоногт Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус 13 дугаар хурал хуралдсан.
Тус хурлаар эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3.5 саяд хүргэх асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалин нэмүүлэх асуудал үр дүнд хүрээгүй учир хөдөлмөрийн хуулийн 25.1.2 заалтаар Хөдөлмөрийн сонирхлын хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зарлахаар албан ёсны шийдвэр гаргаад байгаа билээ.
Тэд хурлын тогтоолоо албан ёсоор Эрүүл мэндийн яаманд танилцуулснаар энэ сарын 13-ны өдрөөс буюу Пүрэв гарагаас эхлэн ажил хаяна.