
Дорнод аймаг, Халхгол сум "Арц холбоо уул" гэдэг газарт БНХАУ-аас хээрийн гал түймрийн орж иржээ. Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 12:48 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Мэргэжлийн ангийн нийт 31 хүн, дөрвөн автомашинтай хээрийн гал түймрийг унтраахаар ажиллажээ. Улмаар дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 02:21 цагт цурамд оруулан, мөн өдрийн 09:06 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 10 000 га талбай өртөж шатжээ.