
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад салбарын 46 үйлдвэр, компани нийт 1600 орчим нэр төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөжээ. 2026 оны есдүгээр сарын 15-ны байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 79 хувьд хүрээд байна гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц энэ сарын 18-ны байдлаар 576.7 мянган тонн байгаа нь нүүрс нөөцлөх төлөвлөгөөний биелэлт 94 хувьд хүрсэн дүн аж.
Есөн дулааны цахилгаан станцын 20 зууханд их болон дунд засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд есөн зуухны ажлыг бүрэн дуусгаж, 11 зуухных үргэлжилж байна. Мөн таван дулааны цахилгаан станцын турбогенераторт их болон дунд засвар хийхээр төлөвлөсөн. Өдгөө найман турбогенераторын засварыг бүрэн дуусгажээ.
Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц энэ сарын 18-ны байдлаар 576.7 мянган тонн байгаа нь нүүрс нөөцлөх төлөвлөгөөний биелэлт 94 хувьд хүрсэн дүн юм.
Есөн дулааны цахилгаан станцын 20 зууханд их болон дунд засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд есөн зуухны ажлыг бүрэн дуусгаж, 11 зуухных үргэлжилж байна. Мөн таван дулааны цахилгаан станцын турбогенераторт их болон дунд засвар хийхээр төлөвлөж, өдгөө найман турбогенераторын засварыг бүрэн дуусгасан байна.
Оргил ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эх үүсвэрийн чадлын дутагдалд орох, импортын эрчим хүчинд хязгаар тавигдах, доголдох тохиолдол гарвал Улаанбаатар хотын хэмжээнд 14 багцаар хязгаарлалт хийх төлөвлөгөө гаргаад байгаа юм.