
Монголын К-Бьюти зах зээлийг доргиож
буй шинэ платформ 'Monpang'
www.monpang.mn
Монголд байдаг зарим Солонгос гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрүүдээр орж үзвэл үнэхээр гайхмаар шүү! Солонгостоо ойролцоогоор 30,000 воноор зарагддаг чийгшүүлэгч тосыг даруй хоёр дахин үнэтэй үнээр зарж, түүнийг нь манай Монгол худалдан авагч нар хайхрахгүйгээр авч байгаа харагддаг.
"К-Поп болон К-Драмагийн нөлөөгөөр дэлхий дахинд Солонгос гоо сайхны бүтээгдэхүүний эрэлт маш өндөр байгаа ч Монгол дахь зарим дэлгүүрүүдийн үнийн хөөсөрлөөс шалтгаалан дундаж орлоготой иргэдийн хувьд санхүүгийн дарамт болох асуудал үүсдэг.
Сүүлийн үед Монголд Солонгос гоо сайхны бүтээгдэхүүний (K-Beauty) эрэлт эрчимтэй өсөж байгаа ч өндөр үнэ, хуурамч бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн дунд асуудал болоод байсан юм. Тэгвэл 'Монпан (Monpang)' үйлчилгээнд нэвтэрснээр цахим төлбөр тооцоо, захиалгын систем, ухаалаг үйлчилгээгээрээ бүтээгдэхүүний өртгийг бууруулж БНСУ-ын дотоодын зах зээлийн үнээр нь гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголд нийлүүлж, хэрэглэгчдийн дунд тренд болж эхлэлээ.
'Монпан (Monpang)' зуучлалын ашиг болон үнийг нэмэгдэлгүйгээр, Солонгос дахь үнээр нь Монголын хэрэглэгчдэдээ шууд нийлүүлдэг
Улаанбаатар хотын томоохон худалдааны төв болон брэнд дэлгүүрүүдэд зарагдаж буй Солонгос гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь олон төрлийн нэмэгдэл зардал гардгаас үүдэн БНСУ-д зарагддаг үнээс харьцангуй өндөр үнээр худалдаалагддаг. Мөн зарим эрэлттэй брэндүүд 'К-Премиум' нэрийн дор зах зээлд хэт өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн мэтээр байршиж байгаа нь Монгол хэрэглэгчдийг шаардлагагүй өндөр зардал гаргахад хүргэдэг.
Гэвч энэ нөхцөл байдлыг ухан ойлгож, сошиал медиагаар болон онлайн сүлжээгээр "Солонгос гоо сайхны бүтээгдэхүүнийг дахиж үнэтэй худалдаж авахаа больё" гэсэн хүмүүсийн сэтгэгдэл, уриа үе үе гарах болсон бөгөөд үүний хамгийн оновчтой шийдэл болж 'Монпан (Monpang)' платформ үйлчилгээнд нэвтэрлээ.
Солонгос дахь 10 жилийн амьдралын туршлага дээрээ үндэслэсэн 'Юникорн' компани болох зорилготой эмэгтэй бизнес эрхлэгч Ү.Азжаргалын шинэ сорилт
Энэхүү зоримог логистикийн төслийг эхлүүлсэн гол хүн бол БНСУ-д 10 орчим жил амьдарсан, Монгол эмэгтэй бизнес эрхлэгч Ү.Азжаргал юм. Тэрээр Солонгост их сургуулиа төгсөж, тэндээ ажиллаж амьдрах явцдаа тус улсын өндөр хөгжсөн цахим худалдаа (e-commerce) болон логистикийн системийг гүнзгий судалж, суралцан улмаар эх орондоо буцаж ирээд Монголын хэрэглэгчдэд тулгарч буй үнийн тэгш бус байдлыг олж харан, хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд 'Монпан (Monpang)'-ыг үүсгэн байгуулжээ.
'Монпан (Monpang)' үүсгэн байгуулагч Ү.Азжаргал хэлэхдээ, "Солонгостоо хүн бүрийн хэрэглэдэг, боломжийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн Монголд худалдаалагдахдаа үнэ нь нэмэгдчихдэг энэ тогтолцоог өөрчлөхийг хүссэн. 'Монпан (Monpang)'-ыг зүгээр нэг онлайн дэлгүүр биш, Монголын худалдаа, логистикийн салбарын анхны 'Юникорн компани' болгон хөгжүүлэх зорилготой байна" хэмээн өөрийн хүсэл мөрөөдлөө хуваалцлаа.
Түүний Солонгосын зах зээлийг сайн судалсан давуу тал болон эмэгтэй хүнд байдаг нарийн мэдрэмж, тренд шинжлэх чадвар нь 'Монпан (Monpang)'-ыг зах зээлд хурдацтай байршихад гол хөшүүрэг болж байна.
'Монпан (Monpang)'-ы авчирсан логистикийн инноваци… Монгол хэрэглэгчдийн талархлыг хүлээв.
'Монпан (Monpang)' нь уламжлалт олон шатлалт нийлүүлэлтийн бүтэц болон шаардлагагүй нэмэлт зардлуудыг танаж, хэрэглэгчдэд хамгийн боломжит үнийг хүргэхэд гол анхаарлаа хандуулсан. Тэд Солонгосын үйлдвэрлэгчид болон албан ёсны дистрибьюторуудаас бүтээгдэхүүнээ шууд татаж, өөрсдийн байгуулсан логистикийн системээр дамжуулан дундын зуучлалын бүх зардлыг танасан юм.
Улмаар Монголын хэрэглэгчид 'Монпан (Monpang)' вэбсайтаар дамжуулан, гар утсаараа монгол хэл дээр хэдхэн товшилт хийгээд маш хялбар ойлгомжтойгоор БНСУ-ын 'Olive Young’ гоо сайхны дэлгүүрийн бүтээгдэхүүнүүд болон бусад алдартай тренд болж буй брэндүүдийг албан ёсны веб сайтаас нь шууд худалдан авалт хийх боломжтой болголоо. Түүнчлэн агаарын шуурхай тээврээр дамжуулан хүргэлтийн хугацааг 7 хоног орчим болгож, онлайн худалдан авалтын хамгийн том бэрхшээл байсан урт хүлээлтийн асуудлыг шийдвэрлэлээ.
К-Бьюти логистикийн шилжилтийн үе "Боломжийн үнэ нь тогтвортой хөгжлийг авчирна"
Мэргэжилтнүүд 'Монпан (Monpang)' шиг инновацын платформ гарч ирснээр Монгол дахь Солонгос гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийн чиг хандлагыг бүрэн өөрчилнө гэж таамаглаж байна. Мөн хэрэглэгчид интернэтээр дэлхийн өнцөг булан бүр дэх гоо сайхны бүтээгдэхүүний үнийн мэдээллийг харах боломжтой болсон өнөө үед үнийн хөөсрөлгүй, бодит үнийг хэрэглэгчдэдээ санал болгох нь зах зээлд урт хугацаанд оршин тогтнох гол түлхүүр гэж үзэж байна.
Гоо сайхны салбарын нэгэн мэргэжилтэн "Монгол хэрэглэгчдийн мэдлэг, шаардлага өндөр болсон тул хуучин шиг өндөр үнийн бодлого цаашид үр дүнгээ өгөхөд хэцүү" гээд, 'Монпан (Monpang)' шиг дундын нэмэгдэл буюу зуучлалын зардлыг танасан логистикийн инновацын загварууд идэвхжих үед К-Бьютигийн нэр хүнд түр зуурын тренд болоод өнгөрөх биш, Монголчуудын өдөр тутмын амьдралын тогтвортой соёл болж бүрэн нутагших болно" гэж онцлон тэмдэглэжээ.