
Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-нд иргэд автомашинтай жагсах тухай мэдээлэл өчигдөр цахим орчинд нийтлэгдсэн.
Энэ дагуу яг одоо иргэдийн төлөөлөл нийслэлийн төв талбайн орчимд цугларч, тайван жагсаал зохион байгуулж байна.
Жагсаалд оролцож буй иргэдийн зүгээс шатахууны хүртээмж, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлттэй холбоотой асуудалд анхаарал хандуулахыг төр засгаас шаардан жагсаж байна.