
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаас нэг хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа. Харин хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ АН-ын бүлэгт нэг цагийн хугацаатай завсарлага өглөө.
УИХ дахь АН-ын бүлгийн О.Цогтгэрэл "Ерөнхий сайдаар томилогдохоос нь өмнө бүлгийн хуралдаа урьж Засгийн газрын бүтэц, дэд сайд нарын асуудал гэх мэт тодорхой сэдвүүдээр байр суурийг нь сонсох шаардлагатай байна" гэлээ.