
30 гаруй орны мэргэжлийн болон сонирхогчдын гүйгчдийг хамруулж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт ирэх тавдугаар сарын 23-ны бямба гарагт зохион байгуулагдана.
Нийслэлийн биеийн тамир, спортын газраас энэ жил 21 км зайн замын хэмжилтийг дахин хийж, олон улсын стандарт шаардлагад нийцүүлж чадлаа. Уралдааны замыг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос албан ёсоор хэмжиж, баталгаажуулсныг өнөөдөр мэдэгдсэн байна. Энэ уралдаан энэ жилээс эхлэн дэлхийн стандарт замыг хангасан шалгуурт нийцсэн болохыг зохион байгуулагчид мэдэгдлээ.
21 км 095м зайд гүйх гүйгчид төв талбайгаас гараа хийж зүүн дөрвөн зам, “Нарантуул” худалдааны төв, Амгалан өртөөгөөр эргэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр дамжин барианд орно. Энэ замыг 2025 оны тэмцээнээр анх гаргасан бөгөөд энэ жил Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос баталгаажуулсан байна.
