
АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаатайгаар баривчилжээ. Улмаар "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн албан өрөөнд нь нэгжлэг хийсэн байна. Гэхдээ одоогоор яллагдагчаар татаагүй байгаа аж.
"Оюу толгой" ХХК-аас "Эрдэнэс Оюутолгой" ХХК руу шилжүүлсэн 20 сая ам.долларын зарцуулалт болон компанийн байрыг худалдан авах үйл ажиллагаатай холбоотой баривчилсан байж болзошгүй байгаа юм. Уг 20 сая ам.долларыг "шилжүүлсэн нь үнэн" хэмээн ярьж байв.
Тэрбээр, "Оюутолгой"-н асуудлаарх хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан байв. Баривчилгааны 48 цагийн хугацаа нь маргааш орой дуусна. Хүсэлт гаргаж, шүүхээс үргэлжлүүлэн хорихгүй бол нөгөөдрийн сонсголд оролцох боломжтой гэсэн үг.