
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг 8” анхдугаар тэмцээн Эрдэнэт хотын “Хангарди” спорт цогцолборт өнөөдөр эхэллээ. 90 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнийг олимпын эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жингийн ангиллаар зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тэмцээнд дотоодын чансаанд эхний наймд эрэмбэлэгдсэн тамирчид болон олимпын бус жингийн чансааг тэргүүлэгчид оролцож байна.
Эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын жингийн барилдааны медальтнууд өнөөдөр тодорно. Харин эрэгтэйчүүдийн 65, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаанууд маргааш болж медальтнуудын нэрс тодорно.