
FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Сингапурт эхэлнэ. 42 баг оролцох "FIBA 3x3 Asia Cup 2026" тэмцээний урьдчилсан шат маргааш эмэгтэй багуудын тоглолтоор эхэлнэ. Энэтхэг-Казахстаны багууд энэ жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эхлүүлэхээр болжээ.
Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй багууд хоёрдугаар шатнаас тэмцээнээ эхлүүлнэ. Манай эрэгтэй баг “А” хэсэгт, эмэгтэй баг “В” хэсэгт багтсан.
Тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Филиппин, Тайланд, БНСУ, Вьетнам, Энэтхэг, Казахстан, Малайз зэрэг 20 гаруй багууд өрсөлдөхөөр болсон. Эдгээр багуудаас хэсэг бүрийн аварга баг топ багуудтай сүүлийн шатанд тоглох эрхийг авах юм.