
Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр тохиодог билээ. Тэрээр амьд сэрүүн байсан бол 64 нас хүрэх байлаа.
Түүний төрсөн өдрөөр үе үеийн ардчиллын төлөөлөгчид, жирийн иргэд хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд сэтгүүлч Б.Оюунчимэгийн “Үлдэх Зориг” баримтат киноны нээлт 19 цагт “Корпорейт Конвейшн Центр”-т болно.



