
Улаанбаатар хотод өчигдөр орсон цасны улмаас хальтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс хот нийтийн аж ахуйн байгууллагууд бэлэн байдлыг хангаж, нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг 48 байгууллагын 1966 ажилтан алба хаагч, 647 машин механизм, 331 бичил болон 423 үлээх төхөөрөмжөөр цэвэрлэж байна.
Зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 175.1 тонн давс, 43 тонн бодис цацаад байна.