Алдарт дасгалжуулагч Казухито Сакайя нь зуны олимпын их наадмаас 14 алт, 3 мөнгө, Дэлхийн аваргын 30 гаруй алтан медалийг Япон улсдаа авчирсан нэрт дасгалжуулагч юм.
Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд, урилгаар Казухито Сакайяг 2025-2028 оны Лос Анжелесийн зуны олимпын циклийг дуустал хамтран ажиллах санал тавьсан бөгөөд саналыг найрсгаар хүлээн авч, тус хугацаанд үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажиллахаар болсон байна.
Өчигдөр түүнийг МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар, дэд ерөнхийлөгч С.Балжинням нар болон удирдах зөвлөлийн гишүүд, шигшээ багийн ахлах дасгалжуулагч нарын хамт угтан авч түүхэн гэрээг үзэглэлээ.