
“FIBA Asia Cup 2029” буюу сагсан бөмбөгийн 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр /2026.11.26/ Монголд эхэлсэн. Тус тэмцээнд Монгол, Тайланд, Индонез, Фижи, Малайз, Хонконгийн шигшээ багууд өрсөлдөж байна. Баг тус бүр гурван тоглолт хийх бөгөөд хэсгийн эхний тоглолтууд болж, хүснэгтэд өөрчлөлт орлоо. Энэ хэсгийг Хонконг, Тайланд найман оноотой тэргүүлж эхэлсэн бол Монгол долоон оноогоор гуравт, Малайз зургаан оноотой дөрөвт бичигдэж байна. Харин Фижи, Индонезийн багууд өчигдрийн тоглолтод ялагдсанаар хүснэгтийн тав, зургаадугаар байр руу уналаа.
Манай шигшээ баг өнөөдөр Хонконгийн багтай хоёр дахь тоглолтоо хийнэ. Өчигдөр Индонезийн багийг 72-64-өөр хожсон манай залуус хэсгээсээ шалгарах боломжоо хадгалж үлдлээ.
Өнөөдөр болон ням гарагт UG Arena-д тоглолт болох тоглолтын хуваарийг хүргэж байна.
Тэмцээний хуваарь:
Баасан гараг /11.27/
13:00 – Малайз vs Фижи
16:00 - Индонез vs Тайланд
19:00 – Хонконг vs Монгол
Ням гараг /11.29/
13:00 – Фижи vs Индонез
16:00 – Тайланд vs Хонконг
19:00 – Монгол vs Малайз