Монгол улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш /07.19/ Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт болно. Барилдаанд улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди Б.Гончигдамба, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий нарын бөхчүүд бүртгүүлжээ. Барилдааны бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана.