“Боловсрол” телевизийн шинэ төсөл болох “Монголын нэг өдөр” энтертайнмент нэвтрүүлэг үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна. Энэхүү нэвтрүүлгээр салбар, салбарын онцлох зочдыг урьж аж амьдрал, асуудал бэрхшээлийг ярилцахаас гадна тухайн зочны тэр болгон дэлгэцийн өмнө харагдуулаад байдаггүй өнцөг, үзэл бодол, дотоод ертөнцийг харуулах юм. Мөн алдарт “Хонх” хамтлагийн “Бидний араншин” дууг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлгийн дуу болгон эгшиглүүлж байгаа юм.

Энэхүү нэвтрүүлгийн хөтлөгчөөр С.Зоригтбаатар, Э.Цандат нар ажиллана. “Монголын нэг өдөр” энтертайнмент нэвтрүүлгийн эхний дугаарыг маргааш буюу зургаадугаар сарын 28-ны бямба гарагийн орой 21.30 цагаас хүлээн авч үзээрэй.